Энэ сарын 27-28-нд шилжих шөнө Татварын ерөнхий газрын Дотоод хяналтын тасгийн компьютерийн процессор хулгайд алдагдсан тухай мэдээлэл ирсэн юм. Энэ талаар тус газрын Дотоод хяналтын тасгийн дарга Ц.Цэцэгнямаас тодрууллаа.
-Процессор алга болсон гэсэн. Тэнд бусдад хэрэгтэй ямар чухал материал байсан бэ?
-Манай тасгийн бүх мэдээ мэ дээлэл, санал асуулгын судалгаа, шал галтын ажлын тайлан, мэдээллийн нэгтгэл гээд манайтай холбоотой нууцын зэрэглэлтэй бүх баримт, материал байсан.
-Алга болсныг хэзээ мэдсэн бэ?
-Өглөө ажилдаа ирээд хаалга онгойлготол цонх онгорхой, цэцэгнүүд унаад сав нь хагарчихсан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Одоо шалгаж байгаа гэсэн.
-Танайд хяналтын камер байдагг үй юм уу. Харуул мэдээгүй хэрэг үү?
-Байхгүй. Харуул юу ч мэдээгүй болоод л цэцэг хөлдтөл цонх онгорхой байсан биз.
-Танд сэжиглэж байгаа хүн бий юү?
-Алдсан хүн арван тамтай гэдэг үнэн юм. Миний бодож байгаагаар хамгийн их хэрүүл, маргаан үүсгээд байгаа Налайх дүүргийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Энхээ болов уу гэж бодож байгаа. Гэхдээ хулгайчийг хуулийн байгууллага тогтоох биз” гэв.
Харин тус газрын ажилтнуудын зарим нь компьютерийн процессор алдагдсан талаар ямар ч мэдээлэлгүй байсан юм.
Нийслэлийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Энх болдоос тодруулахад “Татварын ерөнхий газраас ямар нэг юм алдсан гэсэн мэдээлэл одоогоор ирээгүй. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст тус газар хамаарах ч тийм зүйл болсон бол манайд мэдээлэл ирэх ёстой” гэв.
Б.Энхмарт