5 настай охины хоолойг хэрчиж, 12 настай эгчийг нь зэрэмдэглэсэн аймшигт хэрэг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 14-нд гарсан.
Эл хэргийг хохирогчдын сайн танил П.Сумъяажав гэгч өөрийн найз Д.Бямбадоржийн хамт үйлдсэн гэдэг нь шүүх явцад тогтоогдсон юм.
Тиймээс БГД-ийн шүүхээс 15 жилийн ял оноосон юм.
Гэвч дараа нь гэмт хэрэгтнүүд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Өршөөлийн хуульд бүрэн хамрагдаж, хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан гэх шалтгаанаар Нийслэлийн шүүхээс тэднийг суллах шийдвэр гаргасан юм.
Ийнхүү тэдгээр хэрцгий алуурчид ямар ч ял шийтгэлгүй бидний дунд алхаж байна.
Харин хохирогчдын эцэг эх аргаа барж дээд шүүхэд хандсан ч хууль нэгэнт батлагдчихсан учир нэмэргүй болжээ.