Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд эхнэрээ, бага насны хоёр хүүхдийнхээ хамт хөнөөсөн хэрэг гарсныг тус аймгийн Цагдаагийн хэлтсээс шалгахаар Ажлын хэсэг томилсон талаар эх сурвалжууд мэдээллээ. “Баян-Уул сумын иргэн 33 настай О гэдэг залуу эхнэр, гурван настай болон долоон сартай хоёр хүүхдийнхээ амийг бүрэлгэсэн гэсэн мэдээлэл энэ сарын 25-нд ирсэн.
Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид яваад ирээгүй байна. Тиймээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэж орон нутгийн эх сурвалж мэдээлэв. Өөр нэгэн эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Хэргийн газарт ажиллаж байгаа бүрэлдэхүүн “Гэрийн эзэн гэмт хэрэг үйлдчихээд дараа нь амиа хорлосон байна” гэсэн мэдээллийг бидэнд ирүүллээ” гэв.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд өнгөрсөн нэгдүгээр сард О гэгч согтуудаа хамтран амьдрагч Н-ийг есөн настай охиных нь хамт хүчирхийлж амь насыг нь хохироон дараа нь амиа хорлосон хэрэг гарч байсан юм.
Г.РАВЖАА