Мал эмнэлгийн ерөнхий газраас нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа саалийн 35 000 толгой үхрийг бруцеллёзийн тандалт шинжилгээнд хамруулжээ. Уг ажлын хүрээнд Нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх, Баянзүрх дүүргүүдийн лабораторийн шинжилгээнд хамрагдсан малчин өрхөөс өвчтэй гарсан 140 өрхийн 248 саалийн үхрийг устгаж, 124 сая төгрөгний нөхөн олговор олгосон байна. Харин лабораторийн шинжилгээгээр бүх мал нь бруцеллёз өвчингүй, эрүүл гарсан 14 аж, ахуй нэгжид Мал, амьтны эрүүл мэднийн тухай хууль, Халдварт өвчингүй, тайван байдлыг улс, бүс, нутгаар тогтоон мэдээллэх журмын дагуу малын “бруцеллёз өвчнөөс эрүүл сүрэгтэн” гэрчилгээ, батламжийг гардууллаа. Батламж, гэрчилгээ авсан аж ахуйн нэгжүүд нь давуу эрхтэйгээр зах зээлд сүү, сүүн бүтээгдэхүүн борлуулах боломж бүрдэх бөгөөд, бусад аж ахуйн нэгжүүд өөрийн хүсэлтээр мал сүргээ бруцеллёз өвчингүй болох баталгаажуулах боломж нээлттэй юм. 14 аж ахуйн нэгж нь цаашид Мал эмнэлгийн тасаг, үйлчилгээний нэгж, лабораторийн шинжилгээнд сар, улирал жил бүр тогтмол хамруулах ажлыг хамтран зохион байгуулж, малчид иргэдийн хариуцлага, орлого нэмэгдэх боломжтой гэнэ.