Өнгөрсөн онд шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт давхардсан тоогоор 89.6 сая мал, амьтан хамруулахаас 79.8 сая мал хамруулсан байна. Улмаар шимэгчтэх өвчлөл 2.6 хувиар буурчээ. Улсын хэмжээнд 51,1 сая малыг угаалганд хамруулж, туулгалтад 15.8 сая мал, боловсруултад 8.4 сая мал, үхрийн арьсны гуурын боловсруултад 4.5 сая үхэр хамруулжээ. Улсын хэмжээнд бог мал угаалгын 836 суурин ванн ашиглаж байна. Орон нутагт мал угаалгын суурин болон зөөврийн ванн хэрэгцээг хангаснаар мал шимэгчтэх өвчнөөс эрүүлжиж малын тарга хүч нэмэгдэж, малын гаралтай түүхийн эдийн чанар, гарц нэмэгдэх гэнэ. Мал сүрэгт шимэгчтэх өвчнөөс сэргийлэх арга хэмжээг технологит хугацаанд нь чанартай гүйцэтгэснээр малын арьс, ширний амьд үеийн гэмтэл таван хувиар буурсан мэдээ байна.