Бэлчээр, бууц, өвөлжөө, хаваржааны хашаа байр, худаг, уст цэг, усны эх булгийг цэвэрлэж халдваргүйтгэх ажлыг орон даяар дөрвөөс аравдугаар сард зохион байгуулдаг. Мөн хугацаанд хүн, малын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, отор, нүүдэл, өвөлжилт, хаваржилтын хүндрэл, өвчний улмаас хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгадаг. Дээрх хугацаанд 21 аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж, шийдвэрүүд гарч мал, амьтны сэг зэмийг цуглуулж, устгах, орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн ажлын хэрэгжилтийг хангуулахаар улсын хэмжээнд орчны цэвэрлэгээ хийлгэж, халдваргүйтгэл хийх ажлыг зохион байгуулах ажлын хэсгүүдийг томилжээ. Ажлын хэсгийнхэн улсын хэмжээнд 23 781 хүн хүчийг дайчлан, сэг зэм устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 1, 2 сая зүй бусаар хорогдсон, мал, амьтны сэг зэмийн устгасан байна. Тухайлбал, 9102 мянган эзэнгүй золбин нохой, муурыг устгалд оруулж, малын хашаа хороо, өтөг бууц, худаг, уст цэгийн 41.9 сая метр квадрат талбайд зориулалтын бодисоор орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг хийж гүйцэтгэжээ.