“БНСУ-д гэрээгээр ажилд зуучилна” хэмээн иргэдээс их хэмжээний мөнгө залилсан Ч.Оюунгэрэл, Д.Пүрэвсүрэн нарын найман хүнд холбогдох хэргийг Нийслэлийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Тэдэнд залилуулсан хохирогчдын тоо нэмэгдсэн учир шүүх ийм шийдвэр гаргасан байна.
Тэд 2007 оны тавдугаар сараас 2008 оны есдүгээр сарын хүртэл Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутагт “Азийн нөхөрлөлийн холбоо” гэх төрийн бус байгууллага байгуулж, улмаар дүрэмдээ тусгаагүй үйл ажиллагаа явуулж, тусгай зөвшөөрөлгүй атлаа гадаадад ажиллах хүч гаргана хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан, 153 хүнээс 425 сая гаруй төгрөг залилан авчээ.
Мөн уг хэргийн холбогдогч Ю.Мандалмаа нь Ч.Оюунгэрэлийн хууль бус үйл ажиллагааг мэдсээр байж хүмүүст худал мэдээлэл тараан 30 гаруй сая төгрөг залилахад оролцсон байна. С.Наранцэцэг, Б.Батсүх нар “Азийн нөхөрлөлийн холбоо” болон “Скарби” компанийн шугамаар иргэдийг БНСУ-д гурван жилийн хугацаатай дадлагажигчаар явуулна гэж 236 хүнээс 517 сая гаруй төгрөг залилсан юм.
Г.Мөнхбаясгалан, Ч.Оюунцэцэг нар нь бүлэглэн “Скарби” компанид иргэдийг Солонгос явуулахад нь зуучлах, мөн “Бизнес Пойнт” компанийн нэрээр 109 хүнээс 165 сая гаруй төгрөгийг хуурч мэхлэн авсан байна. Тэднийг 500 гаруй хүнийг залилан мэхэлж хохироосон гэм буруутайд тооцож, Чингэлтэй дүүргийн шүүхээс 10-12 жилийн хорих ялаар шийтгэсэн гэнэ.
Уг хэрэгт холбогдогчдын зарим нь өмнө нь мөн л залилангийн хэргээр ял шийтг үүлээд суллагдсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.