БНСУ-ын Чоннам Нажу дүүрэгт амьдардаг Монгол улсын иргэн Г-г Янг гэгч энэ оны есдүгээр сарын 14-нд удаа дараа хутгалж амь насыг нь хөнөөсөн. Гэмт хэрэгтнийг шүүх хурал өнгөрөгч баасан гаригт Сөүлд болох байсан ч 14 хоног хойшилжээ.
Шүүх хурал яагаад хойшилсныг Монголд байгаа ар гэрийнхэн нь мэдээгүй байна. Шүүх хуралд Сөүлд сурч байгаа оюутны төлөөлөл оролцсон аж. Нутаг нэгтнийхээ амийг хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэгтнийг шүүх, хуулийн дагуу арга хэмжээ авахыг уриалсан эсэргүүцлийн жагсаал өнгөрсөн сарын 1-нд Сөүлд болж байсан.
Талийгаачийн бяцхан охин Солонгосын иргэншилтэй учир, монголчуудаас гадна солонгосчууд идэвхитэй оролцсон юм.
Х.СҮРЭН