Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийд уламжлалт ёсоороо XVII жарны “Цөөвөр” хэмээх төмөр үхэр жилийн цаг тооны бичгээ гаргажээ. Гандантэгчэнлин хийд төр, түмний шүтээн Мэгжид Жанрайсиг дуганы өмнөх сангийн бойпор орших цэгээс нар, сарны мандах, жаргах хугацааг тооцсон байна. Энэ нь далайн түвшнээс 1300 метрийн өндөрт байрлах, хойд өргөргийн: 470 55' 22'' N, зүүн уртрагийн: 1060 53' 42'' E цэг ажээ.
“Unuudur.mn” мэдээллийн сайт Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийд-ийн Олон нийттэй харилцах албанаас албан ёсоор зөвшөөрөл авсны дагуу XVII жарны төмөр үхэр жилийн шинийн 1-ний өглөө зүг чигээ хэрхэн гаргах зурхайг уншигчдадаа хүргэж байна. Та бүхэн уг цаг тооны бичгээс шинийн 1-ний өглөө зүг чигээ хэрхэн гаргахаас авхуулаад XVII жарны цагаагчин үхэр жилийн шороон үхрийн зурлага болон найман хөлөл буюу ямар суудал сууснаа харж, засал номоо хийлгээрэй.
ГАЛ | ЭР | 2013, 2005, 1997, 1989, 1981, 1973, 1965, 1957, 1949, 1941, 1933, 1925, 1917, 1909 |
ЭМ | 2009, 2001, 1993, 1985, 1977, 1969, 1961, 1953, 1945, 1937, 1929, 1921, 1913, 1905 | |
ШОРОО | ЭР | 2012, 2004, 1996, 1988, 1980, 1972, 1964, 1956, 1948, 1940, 1932, 1924, 1916, 1908 |
ЭМ | 2010, 2002, 1994, 1986, 1978, 1970, 1962, 1954, 1946, 1938, 1930, 1922, 1914, 1906 | |
ТӨМӨР | ЭР | 2011, 2003, 1995, 1987, 1979, 1971, 1963, 1955, 1947, 1939, 1931, 1923, 1915, 1907 |
ЭМ | 2011, 2003, 1995, 1987, 1979, 1971, 1963, 1955, 1947, 1939, 1931, 1923, 1915, 1907 | |
ОГТОРГУЙ | ЭР | 2010, 2002, 1994, 1986, 1978, 1970, 1962, 1954, 1946, 1938, 1930, 1922, 1914, 1906 |
ЭМ | 2012, 2004, 1996, 1988, 1980, 1972, 1964, 1956, 1948, 1940, 1932, 1924, 1916, 1908 | |
УС | ЭР | 2013, 2005, 1997, 1989, 1981, 1973, 1965, 1957, 1949, 1941, 1933, 1925, 1917, 1909 |
ЭМ | 2013, 2005, 1997, 1989, 1981, 1973, 1965, 1957, 1949, 1941, 1933, 1925, 1917, 1909 | |
УУЛ | ЭР | 2016, 2008, 2000, 1992, 1984, 1976, 1968, 1960, 1952, 1944, 1936, 1928, 1920, 1912, 1904 |
ЭМ | 2014, 2006, 1998, 1990, 1982, 1974, 1966, 1958, 1950, 1942, 1934, 1926, 1918, 1910 | |
МОД | ЭР | 2015, 2007, 1999, 1991, 1983, 1975, 1967, 1959, 1951, 1943, 1935, 1927, 1919, 1911 |
ЭМ | 2015, 2007, 1999, 1991, 1983, 1975, 1967, 1959, 1951, 1943, 1935, 1927, 1919, 1911 | |
ХИЙ | ЭР | 2014, 2006, 1998, 1990, 1982, 1974, 1966, 1958, 1950, 1942, 1934, 1926, 1918, 1910 |
ЭМ | 2016, 2008, 2000, 1992, 1984, 1976, 1968, 1960, 1952, 1944, 1936, 1928, 1920, 1912, 1904 |
ГАЛ СУУДАЛ
Зүүн урд зүг рүү гарч, урд зүгээс ирнэ. “Ум базар дагийний хум мама бизъяа суухаа” хэмээх тарнийг 7-21 удаа уншиж, Галд ус өргө (шүдэнз зураад түүнийгээ ус, цасаар унтраана).
ШОРОО СУУДАЛ
Баруун зүгт гарч, баруун урд зүгээс ирнэ. “Ум бадма дагийний хум мама бизъяа суухаа” хэмээх тарнийг 7-21 удаа уншиж газар модны үртэс цац
ТӨМӨР СУУДАЛ
Баруун урд зүг рүү гарч, баруун зүгээс ирнэ. “Ум раднаа дагийний хум мама бизъяа суухаа” хэмээх тарнийг 7-21 удаа уншиж жижиг гал гаргаад төмөрт хүргэ
ОГТОРГУЙ СУУДАЛ
Зүүн хойд зүг рүү гарч, баруун хойд зүгээс ирнэ. “Ум пагма дагийний хум мама бизъяа суухаа” хэмээх тарнийг 7-21 удаа уншиж огторгуйд модны үртэс цац
УС СУУДАЛ
Зүүн зүг рүү гарч, хойд зүгээс ирнэ. “Ум гарма дагийни хум мама бизъяа суухаа” хэмээх тарнийг 7-21 удаа уншиж Ус асгаад дээгүүр нь алх
УУЛ СУУДАЛ
Баруун хойд зүг рүү гарч, зүүн хойд зүгээс ирнэ. “Ум будда дагийни хум мама бизъяа суухаа” хэмээх тарнийг 7-21 удаа уншиж уул руу модны үртэс, шороо чулуу хая
МОД СУУДАЛ
Зүүн урд зүг рүү гарч, зүүн зүгээс ирнэ. “Ум базар дагийни хум мама бизъяа суухаа” хэмээх тарнийг 7-21 удаа уншиж мод, чүдэнз хугалж хая.
ХИЙ СУУДАЛ
Урд зүг рүү гарч, зүүн урд зүгээс ирнэ. “Ум базар пад дагийни хум мама бизъяа суухаа” хэмээх тарнийг 7-21 удаа уншиж цаас урж хийсгэх
XVII ЖАРНЫ ЦАГААГЧИН ҮХЭР ЖИЛИЙН ШОРООН ҮХРИЙН ЗУРЛАГА
- Эхлэх өдөр: Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн: 2021.02.12
- Дүүрэх өдөр: Өвлийн адаг сарын битүүн: 2022.01.31
- Билгийн хоногийн тоо: 355
- Ёгт нэр: Цөөвөр
- Мэнгэ: 6 цагаан
- Суудал: Огторгуй
Цагаагчин үхэр жилийн хаврын амьсгал орсон өдөр болон тухайн жилийн амь, бие, эрхтэн махбодуудад дулдуйдан төмөр үхэр жилийн шороон үхрийг зураглавал:
-Шар биетэй, цагаан толгойтой, ногоон омруутай, эвэр чих сүүл нь хөх, шар ходоодтой, улаан шийртэй, амаа хамхисан, сүүлээ баруун тийш шарвасан үхрийн урд талд улаан нүүртэй, хөх дээл өмсөж, шар бүс бүсэлсэн, гэзгээ чихнийхээ араараа хийсгэсэн, баруун гутлаа өмсөж, зүүн гутлаа бүсэндээ хавчуулсан, унгасан шилбүүр барьсан идэр залуу яаравчилан гүйж явна.
Жилийн ерөнхий байдал нь Жилийн эхэнд ба дөрвөн улирлын эхээр хур бороо цастай. Жилийн эхээр салхилна. Жилийн дундуур тариалан сайн байх боловч, сүүлээр гандах нигууртай. Мал сүрэгт ээлтэй боловч хямрал их гарна. Залууст амгалан, нялхаст ширүүн, өвгөдөд ширүүн жил болно. Цөөвөр хэмээх төмөр үхэр жилд ган гачгаар тариа эвдэрмүй.
“ЦАСАН ЧИХРИЙН АМТ” зурхайн үрээр жилийн ерөнхий байдлыг шинжвэл: хур-15, үр тариа-13, өвс-13, сэрүүн-7, чийг-17, хий-13, арвидах-15, хомсдох-15, хямрал-11 байна. Дээрх утгуудын сайн муугийн үр дүнг тооцохдоо 5-17 хооронд авч үзэх бөгөөд дундаж нь 11 байна. Эндээс харвал үзүүлэлтүүд нь дунджаас дээгүүр байх төлөвтэй.