Монголбанк өнгөрсөн сард 1.35 тонн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.2 тонноор буурсан үзүүлэлт юм. Харин 2019 оны мөн үеийнхтэй харьцуулбал 750 кг-аар өссөн үзүүлэлт. Тус банк 2019 оны нэгдүгээр сараас цагаан мөнгө худалдаж авдаг болсон. Ингэснээр худалдан авсан үнэт металлынх нь хэмжээ тухайн үед огцом нэмэгдсэн юм. Төвбанк 2020 оны нэгдүгээр сард 3.5 тонн үнэт металл худалдан авсны 1747 кг нь цагаан мөнгө, 1810 кг нь алт байжээ.
Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс өнгөрсөн сард 15.7, Баянхонгор дахь салбар нь 60.3 кг үнэт металл худалдан авсан байна. Төвбанк өнгөрсөн сард нэг грамм алтыг 170 985 төгрөгөөр худалдан авчээ.