Дорноговь аймаг Өргөн сумд эхнэр нь нөхрөө хайчаар сүлбэж гэмтээсэн хэрэг гарлаа. Хэрэг явдал нөхөр нь архидан согтуурснаас үүдэн гарсан гэнэ. Тодруулбал, тухайн өрхөд архидан согтуурахтай холбоо хэрүүл маргаан үүсэж, эхнэр нь агсамнасан нөхрийнхөө мөр, хэвлийн тус газарт хайчаар хатгаж, ноцтой гэмтэл учруулжээ. Хохирогч сумын эмнэлэгт эмчлүүлж буй бөгөөд хараахан ухаан ороогүйг эх сурвалж хэлэв. Үүнээс гадна өчигдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд гэр бүлийн гишүүд хамт архиджээ. Улмаар 42 настай Б гэгч хамтрагч амьдрагч эмэгтэйгээ хутгалж амийг нь хөнөөсөн байна. Хэргийн газраас зугтсан сэжигтнийг цагдаагийнхан шуурхай эрэн сурвалжилж саатуулжээ.