Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг, Хилийн 0131 дүгээр ангийн зургадугаар заставын хилийн харуулын ахлах байлдагч О, Ч нар луу энэ сарын 20-нд галзуу чоно дайрч, тэдний гарын шуу, хөмсөг орчим хазаж гэмтээн, нэг нохойтой уралцжээ. Чоно, нохойг устган, эд эсээс нь шинжилгээний дээж авахаар тус сумын Мал эмнэлгийн тасгийнхан тухайн газар руу явсан байна. Одоогоор байлдагч нарын биеийн байдал хэвийн, заставын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
С.ЗАЯА