Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Пикассо” зочид буудалд Орхон аймгийн нэгэн ерөнхий боловсролын сургуулийн сурагч 15-16 настай охид мансуурсан байж байгаад саатуулагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэдний эцэг эхийг нутгаас нь дуудуулж, хэрэгт холбогдсон охидыг батлан даалтад өгчээ.
Тэднээс мансууруулах төрлийн бодис олдоогүй бөгөөд цуснаас нь дээж авч, идсэн бэлэн хоолных нь хамт Шүүхийн шинжилгээний үндэсний төв болон бусад мэргэжлийн итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхээр өгсөн байна.
Түүний зэрэгцээ насанд хүрээгүй охидыг харгалзах хүнгүйгээр зочид буудалд оруулсан дээрх зочид буудлын үйл ажиллагааг зогсоох тухай саналыг цагдаагийн хэлтсээс Баянгол дүүргийн холбогдох албанд нь гаргаад байгаа гэнэ.