Хуулийн дагуу шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчдад халдаж, эрүүл мэндийг нь хохироосон хэрэг энэ оны наймдугаар сард гарсан. Уг хэргийг үйлдсэн хятад иргэдийг 100 сая төгрөгийн барьцаатайгаар БНХАУруу буцаасан. Барьцааны мөнгийг хэн нэгэн албан тушаалтны халаасанд орсон гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Идэрцогоос тодрууллаа.
-Монгол иргэдийг төдийгүй төрийн цагдааг зодож, хүнд гэмтээсэн хятад иргэдээс 100 сая төгрөгийн барьцаа авч нутаг буцаасан. Тэдний барьцааны мөнгө одоо хаана байгаа вэ. Хохирогч нарын эмчилгээний зардалд хэчнээн төгрөг гаргасныг мэдэж байгаа юу?
-Энэ хэрэгт холбогдуулан Хятадын есөн иргэнд эрүү үүсгэж, сэжигтнээр шалгасан. Сэжигтн үүдийг уг хэрэгт холбоотойг тогтоож, яллагдагчаар татаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах болсон. Харин өнгөрсөн есдүгээр сарын 15- ны өдөр Хан-Уул дүүргийн шүүгчийн захирамжаар хятад иргэдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу тэдгээрт эд хөрөнгө барьцаалах арга хэмжээ авах шийдвэр гарсан.
Тиймээс яллагдагч нараас нийт 100 сая төгрөгийн барьцааг есөн яллагдагчийн ажиллаж байсан компани буюу барьцаа гаргагч нар өөрсдөө Төрийн сангийн дансанд байршуулсан. Түүнээс биш хэн нэгэн бэлнээр нь аваагүй. Хохирогч нарт дээрх 100 сая төгрөгөөс тусдаа 37 сая төгрөгийн хохирол барагдуулах төлбөр хийлгэсэн. Тэдний хэргийг өнгөрсөн сарын 4-ний өдөр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн.
Тэндээс хэргийг хянаж үзээд, БНХАУ, Монгол Улсын хоорондын Эрүүгийн болон иргэний харилцан туслалцах гэрээний дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсээр дамжуулан БНХАУ-ын хуулийн байгууллагад хэргийг шалгуулахаар шилжүүлсэн” гэв.
Б.МАРТ