“Хүн амьдралдаа алддаг. Эр нэг алдаж, эрэг нэг нураа л биз. Миний хувьд хорих ангид байх хугацаа тавилан биш, там байлаа. Биднийг хүлээж суугаа ар гэр, үр хүүхэд минь энэ үед их зовж, шаналдаг юм байна. Тийм болохоор та бүхэн хурдан гараад, гэртээ очоорой” хэмээн дуучин Т.Дэлгэрмөрөн “Ухаарал хайрласан аялгуу” тоглолтын үеэр дуулахдаа дүүрэн нулимстай хэлсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих ангиудын хүмүүжигчдийн “Ухаарал хайрласан аялгуу” урлагийн тоглолт, уран бүтээлийн үзэсгэлэн өчиг дөр боллоо. Хорих ангиудад хүмүү жиж буй иргэдийг нийгэмшүүлж, төлөв шүүлэх, нийгэмд бэлтгэх зорилгоор уг ажлыг хоёр дахь удаагаа зохион байгуулж буй. Хэдийгээр амьдралдаа алдаа гаргаж, ял эдэлж байгаа ч тэдний дунд авьяас билигтэй хүн олон байдаг аж. Тоглолтод оролцсон 19 хорих ангийн 51 хүмүүжигч зохиосон шүлгээ уншиж, дуулж, бүжиг лэхээс гадна өөрсдийн урласан эсгий урлалын бүтээл, оёмол, хатгамал, шүрэн эдлэл, уран зураг, хайчилбар, мөнгөн эдлэлийг дэлгэн харуулж, ар гэрийнхэндээ тайлагнасан юм.
Хайчилбарын чадвараараа Монголд төдийгүй олон улсад танигдсан Баатарцог багшийн гарын таван шавийн нэг У.Бат доржийн бүтээлүүд хүмүүсийн анхаарлыг татаж байв. Багануур дүүрэг дэх 427 дугаар чанга дэглэмтэй хорих ангид хүмүүжиж буй түүнтэй хэдэн хором ярилцлаа.
-Та их мундаг хүний шавь юм байна. Хэзээнээс хайчилбар хийж, энэ хүний шавь болсон юм бэ?
-1996 онд дунд сургуулиа төгсөж ирээд “Сэтгэмж” дизайны дээд сургуульд багшийнхаа шавь болж орсон. Сая багш маань ирээд явсан. Уран бүтээлээ орхиж болохгүй шүү гэж захисан.
-Хараад байхад олны танил хүмүүсийн хөрөг их байна?
-Хөргөөс гадна байгалийн сэдвээр бү тээлээ туурвидаг. Бөхчүүдийн ихэнх нь надаар хөргөө бүтээлгэсэн. Өнөөдөр 47 хайчилбараа авчирсан.
-Уран бүтээлээ хэрхэн туурвиж байна. Хувиараа үзэсгэлэн гаргах ч юм уу, ямар нэгэн төлөвлөгөө байдаг уу?
-Байлгүй яах вэ. Удахгүй Багануурт үзэсгэлэнгээ гаргах гээд бэлтгэж байгаа. Манай 427 дугаар ангийн удирдлага, алба хаагчид тусгай өрөө гарган өгч, материалаар хангаж, уран бүтээл хийх нөхцөлийг хангаж өгдөгт нь талархлаа илэрхийлмээр байна. Өнөөдрийн ажил ч гэсэн бидэнд сэтгэлийн дэм, урам хайрлалаа. Хүмүүжих хугацаагаа дуусахаар энэ чиглэлээрээ өргөн хүрээтэй ажил хийх бодолтой байгаа. Тийм ч учраас уран бүтээлээ орхихгүй хийж явна хэмээн ярьсан. Түүний адил авьяастай хүн олон байдаг гэсэн.
Энэ үеэр дэлгэн тавьсан уран дархны бүтээлүүд нь маш нарийн хийц, чамин уртай аж. Энэ үзмэрүүдийг бүтээсэн Н.Мөнхбаяртай мөн уулзлаа. Тэрбээр 2000 оноос хойш урлагийн гавьяат зүтгэлтэн, дэд хурандаа О.Эрдэнэчулуунд шавиар орж, алт мөнгөний дарх хийх болжээ. Хүмүүжих хугацаандаа хэт хутга, мөнгөн аяга, бурхан, рашаан утлагын сав гээд олон зүйлийг хийсэн бөгөөд хамгийн сүүлд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн тамгыг бүтээжээ.
Өнгөрсөн хугацаанд Н.Мөнхбаяр зэс, мөнгө, гуулиар хөөмөл, цутгуурын ар гаар төрөл бүрийн зүйл урлаж сурчээ. Тэрбээр ирэх жил суллагдах бөгөөд гараад уран дархны чиглэлээр ажиллаж, урлагийн бүтээл туурвих бодолтой байгаагаа бидэнтэй хуваалцсан юм. Хорих ангид хүмүүжигчид нэг өдрийг баяр хөөртэй өнгөрүүлсэн. Урлагийн тоглолтод оролцож, зохиосон шүлгээ уншиж, дуу дуулж буй ээж, аавыгаа үзсэн бяцхан үрс цэцэг бэлэглэж буйг харсан ар гэрийнхэн, үзэгчдийн нүдэнд нулимс дүүрэн байв.
Энэ өдөр ээж, аавыгаа бэтгэртлээ санасан хүүхдүүдийнх нь нар гарч, эцэг, эхийнх нь элэг жаахан ч гэсэн дэвтсэн болов уу. Хэдийгээр хүн алдаа гаргаж, орчин нөхцөлөөр хязгаарлагддаг ч авьяас билиг гэдэг хаа ч балардаггүй ажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынхан цаашид хүмүүжигчдийнхээ урласан бүтээлийг борлуулж, олсон мөнгийг нь өөрсдөд нь хуримтлал болгож өгөхөөр төлөвлөж байгаа юм билээ.
Р.ОЮУН