Дэлхийн банкнаас Монгол Улсад үзүүлэх дэмжлэг туслалцааны чиглэлүүдийн талаар олон талын оролцогчоос санал авч, эдгээр саналыг Дэлхийн банкнаас боловсруулж буй Түншлэлийн стратегийн хүрээний эцсийн төсөлд тусгах гурав дахь шатны хэлэлцүүлгийг цахимаар зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Дэлхийн банк, Сангийн яам, ХЗДХЯ, БОАЖЯ, ЭМЯ, БХБЯ, ХНХЯ зэрэг холбогдох яамны удирдах албан тушаалтнууд болон ХХААХҮЯ-ны оролцолоо. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нар энэ үеэр Түншлэлийн шинэ стратегийн хүрээнд тусгах саналуудыг сонссон юм. Цаашид Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэх шинэ түншлэлийн стратегийн гол чиглэлд Эдийн засгийн сэргэлт, тогтвортой байдлыг дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чанартай ажлын байр бий болгох, хүмүүн капиталыг өргөжүүлэх ба амьдралын чанарыг сайжруулах асуудлууд багтжээ.