ОХУ-ын Буриад улсын Цагдаагийн газраас “Энэ сарын 15-нд Монголын иргэд машины осолд орлоо” хэмээн мэдээллээ. Сүүлийн үед цас их орсноос Буриадад автомашины осол их гарч байгаа аж. Улаан-Үүд хотын Ботаникийн гудамжаар явж байсан манай иргэдийн “Тоёота” өөр машинтай мөргөлдсөн байна. Осолд орсон хүмүүсийн нэр, хүйсийг зарлаагүй ч машинд явсан гурван хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ.
М.СУГАРАА