УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд үг хэлж, МАН-аас нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнээс асуулт асуув. УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Л.Оюун-Эрдэнэ албан тушаалд очихгүй хэмээн өмнө нь мэдэгдэж байсан. Гэтэл өнөөдөр үйл явдал эсрэгээрээ өрнөж байна. Тиймээс АН-ын бүлэг Ерөнхий сайдыг томилох асуудлаар тав хоногийн завсарлага авъя” гэлээ. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар “Ерөнхий сайдыг тохилох асуудал цаг нартай, хуулийн хугацаатай. Цар тахлын үед Ерөнхий сайдаа яаралтай томилж, Засгийн газраа бүрдүүлэх ёстой” хэмээгээд нэг цагийн завсарлага өглөө. Яг одоо АН-ын бүлэг зөвлөлдөж байна.