МАН-ын Бага хурлаар Монгол Усын 32 дахь Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхийг 100 хувь дэмжсэн. Түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг өнгөрсөн пүрэв гарагт Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлсэн бөгөөд өнөө өглөө Ерөнхийлөгч уг саналыг дэмжиж, УИХ-д хүргүүлсэн.
Тэгвэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр дээрх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ.
Хуулийн дагуу холбогдох байнгын хороогоор Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцээд, УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн батална.