Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав тушаал гаргаж, бүтэц зохион байгуулалтын томоохон өөрчлөлт, халаа сэлгээ хийлээ. Эх сурвалжийн мэдээлснээр төв орон нутгийн 150 прокурорыг сэлгэснээс хамгийн их өөрчлөлт орж буй нь Нийслэлийн прокурорын газар. Тус газрын хяналтын прокуроруудын тал нь УЕПГ-т хяналтын прокурор зэрэг албан тушаалд очиж буй бол, УЕПГ-ын хяналтын прокуроруудын мөн тооных нь нийслэл, орон нутагт томилогджээ.
Өнгөрсөн зунаас дуулдсан нийслэлийн прокурор Ш.Сүхбатыг өөрчлөх тухай яриа өчигдөр биеллээ олж, түүнийг УЕПГ-т хяналтын прокуророор томиллоо. Түүний ажлыг УЕПГын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Б.Бат-Орших авч байна. Тэрбээр олон жил прокурорын байгууллагад ажиллаж байгаа мэргэжлийн хуульч. Түүний зэрэгцээ уг албан тушаалд Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа А.Эрдэнэбаярын нэр ч яригдаж байсан тухай эх сурвалж мэдээлсэн. Нийслэлийн прокурорын орлогч Ү.Содномцогийг Дундговь аймгийн прокуророор томилж, түүний ажлыг Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах хоёрдугаар албаны хяналтын прокурор Е.Сагсай авчээ.
Мөн тус газрын нэгдүгээр албаны хяналтын прокурор, гавьяат хуульч Т.Жадамбааг нийслэлийн прокурорын туслах, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих албаны даргаар томилсон байна. Чингэлтэй дүүргийн прокуророор УЕПГ-ын хяналтын прокурор Д.Энхтөр томилогдож, тус дүүргийн прокурор Г.Бадамхандыг НПГ-т хяналтын прокурор болгов. Сүхбаатар дүүргийн прокурор Х.Алтан зүрхийг ч мөн өөрчилжээ. Түүнийг мөн хяналтын прокурор болгон ажлыг нь Баянхонгор аймгийн Г.Бат-Очир авах аж.
Шинээр томилогдсон прокурорууд өчигдөр үдээс хойш ажлаа хүлээн авахаар бэлтгэж, хяналт тавьж буй хэргүүдээ хэрхэх талаар, мөн зарим бүтцийн талаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон. Дугаар шилжих мөчид авсан мэдээллээр УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх, Мөрдөн байцаах болон Хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийг нэгтгэж, Улсын ерөнхий прокурорын туслах, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Л.Болд толгойлохоор болжээ. Цагдаагийн байгууллагаас нэгэн дэд хурандаа Улсын ерөнхий прокурорын туслахаар томилогдож байгаа аж.
Бидэнд олдсон мэдээллээр Чингэл тэй дүүр гийн цагдаагийн хэлт сийн дэд даргаар ажиллаж байгаад ажилдаа тэнцэхгүй учир тушаал бууран НЦГ-ын харьяа Хүүхдийн халамж, үйлчилгээний төвд ажиллах болсон дэд хурандаа О.Чулуунбаатар Улсын ерөнхий прокурорын туслах, Гүйцэтгэх ажилд хяналт тавих албаны даргаар томилогдож буй гэнэ. Түүнийг ийнхүү томилсонд прокурорын бай гуул лагынхан таагүй байгаа бололтой.
Г.РАВЖАА