Он гарсаар улсын хэмжээнд зам тээврийн гэмт хэрэг 1488 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Мөн эхний 11 сарын байдлаар 301 хүн зам тээврийн ослоор амиа алджээ. Зам тээврийн ослоор нас барсан хүмүүсийг нутаг дэвсгэрийн байдлаар нь авч үзвэл нийслэлд 106, орон нутгийн замд 195 хүн бүртгэгдсэн байна. Нас барсан хүн орон нутагт дийлэнх байхад гэмтэж бэртсэн тохиолдол нийслэлд их гарч байна.