Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооноос мэдээлэл хийлээ. ҮБХ-ны гишүүн Ц.Баатархүү, Б.Жаргалан нар Үндэсний бодлогын хороо нэн яаралтай хуралдах шаардлагатай байгаа тул намынхаа улс төрийн зөвлөлийн гишүүдэд шаардлага хүргүүлжээ.
Энэ үеэр АН-ын гишүүн Х.Тэмүүжин: АН өөрийн толгой дээрх бухлыг олж харахаас гадна, тэр бухлаасаа яаж салах вэ гэж санаа зовж, энэ шүүмжлэлийг ч хүлээн авч байгаа. Айл гэр хэрүүлтэй байхад олон түмэн тэр айл рүү ойртох нь байтугай үр хүүхэд нь айж, ичин холддог жамтай. Тэгэхээр тогоон доторх асуудлаа шийдэж байж сөрөг хүчнийхээ хяналтыг тавина. Нам дотроо хүлээцтэй байж асуудлаа шийдэн, гадна талдаа хариуцлагатай байх ёстой.
Ордон дотор нь хулгайч, луйварчид нь ороод суучихсан. Төрийн толгойд худалч, урвагчид заларчихсан энэ үед Монголын төрөөс шинжлэх ухаанч бодлого гарахаа больсон. Монголын төрөөс эрүүл саруул бодлого үнэртэхээ больсон. Ардчилсан Нам эрүүл саруул хяналт тавихын тулд тогоон доторх асуудлыг шийдэх хэрэгтэй. Иймээс Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурлыг яаралтай хуралдуулах шаардлагатай” хэмээн байр сууриа илэрхийлэв.