УИХ-ын гишүүн С.Ганбаатар Д.Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байна. Тэрбээр "Оюу толгой"-н гэрээг сайжруулах асуудал дээр Засгийн газар болон УИХ-ыг байр сууриа илэрхийлэхийг шаардаж байгаа юм. Энэ сарын 31-нд болох Олон улын арбитрын шүүх дээр "Оюу толгой"-н гэрээтэй холбоотой асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд төлөөлөх билээ.
Тэрбээр "Монголын ард түмэн Оюутолгойгоо буцааж авах алтан боломж ирээд байна. Гэтэл саяхан МАН "Рио Тинто"-гийн нам болсон гэдгээ илчиллээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг "Рио Тинто" томилдог болчихлоо. МАН-ын удирдлагад байгаа мафийн бүлэглэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаараа олон улсын шүүхэд Монголын ард түмний эрх ашгийг төлөөлж, сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл би өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэж байна. Би 35 настайгаасаа хойш зүтгэж, өдгөө 51 нас хүрлээ. Бидэнд 400 тэрбум ам.долларын баялаг бий. Бүх иргэн байртай, ажилтай, Монгол Улс өргүй болох алтан боломж байна. МАН-ыг "Рио Тинто"-гийн барьцаанаас гаргахын төлөө энэхүү өлсгөлөнг зарлаж байна" гэлээ.