Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч О.Батханд өчигдөр /2021.01.22/ мэдээлэл хийх үеэрээ "ХҮН"-ын дарга Т.Доржхандыг нэгдүгээр сарын 20-ны өдрийн жагсаалд оролцож, Д.Сүхбаатарын талбай дээр лайв хийж байсан хэмээн мэдэгдсэн. Тэгвэл энэхүү мэдээллийг ХҮН-ын дарга Т.Доржханд үгүйсгэв.
Тэрбээр цахим хуудсандаа "Ерөнхийлөгч маань хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулж ХҮН намын хуурамч хаягнаас бичсэн постыг үндэслээд шүүхдэхээ илэрхийлжээ. Энэ бүсгүйн гарт байгаа манай намын мэдэгдэл нь ХУУРАМЧ. Мөн Хөдөлмөрийн үндэсний намын дарга талбай дээр лайв хийсэн гэж мэдэгджээ. Миний бие талбай дээр лайв хийгээгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье. Энэ худал мэдээллийн талаар Хөдөлмөрийн үндэсний намаас Ерөнхийлөгчийн тамгын газарт албан ёсоор хандах болно" гэж бичжээ.