Нийслэлийн Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сууц өмчлөгчдийн зургаан холбооны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.
Шалгалтаар СӨХ-ны гүйцэтгэх захирал хэмээх нэг иргэн оршин суугчдаас зориулалт нь тодорхой бус мөнгө хураах, түүнийгээ юунд зарцуулсан тухай баримт үйлдээгүй, оршин суугчдаас татсан мөнгөөр сар бүр өөрийгөө цалинжуулдаг болон санхүүгийн бусад шаардлагатай баримтыг огт хөтөлдөггүй, энэ талын анхан шатны мэдэгдэхүүнгүй дарга байсныг ч илрүүлжээ.
Шалгалтад “Хос шилтгээн”, “Хөх уул”, “Өндөр дэнж”, “Гэрэлт мөнх өргөө”, “Сансар өргөө”, “Суурь”, “Хатан туул” гэсэн сууц өмчлөгчдийн холбоо хамрагджээ.
Тус дүүргийн нутаг дэвсгэрт сууц өмчлөгчдийн 100 гаруй холбоо үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчлийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр болсон байна.
Б.Март