Хөдөлмөрийн үндэсний намаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазарыг хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрохыг шаардлаа. Шаардлагыг дөнгөж сая НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд хүргүүллээ. Уг шаардлагын хариуг тав хоногт багтаан авна хэмээн ХҮН-ын гишүүд хэллээ.
Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын хувьд олон нийтийн өмнө гарч ирж, ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй бөгөөд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх захирамж гаргасан билээ.