2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбайд болсон жагсаалыг Ерөнхийлөгч Х.Баттулга зохион байгуулсан гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхийлөгчийн тамгын газраас Ерөнхий сайдын хэлснийг худал хэмээн үгүйсгэв.
Тодруулбал, ЕТГ-ын хэвлэлийн албаны дарга О.Батханд "Нэгдүгээр сарын 20-ны жагсаалд Зон олны намын дарга Э.Одбаяр, Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, ХҮН-ын дарга Т.Доржханд, МАН-ын Төв штабт ажиллаж байсан Б.Цэцэг нар ирж лайв хийсэн. Өөрөөр хэлбэл, тус жагсаалд бүх намын төлөөллүүд оролцсон байна. Сүхбаатарын талбай дээр жагссан иргэд сэтгэлийн дуудлагараа ирсэн гэж бодож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч болоод ЕТГ энэ жагсаалтай ямар ч холбоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" хэмээн онцоллоо.