МАН-ын Удирдах зөвлөл Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулахаар хуралдаж буй.
Эх сурвалжийн мэдээлснээр дээрх хурлаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг 100 хувийн саналаар дэмжлээ.
Хэрэв намын МАН-ын Бага хурал Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болгохыг дэмжвэл Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар хэлэлцэн Ерөнхий сайдыг томилно.