УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Ардчилсан нам бүх зүйлд буруутай болоод явчих юм аа. Өчигдөр жагсаал болоход АН буруутай, эдийн засгийн асуудлуудад АН буруутай болоод явчихлаа. Саяны асуудалд Ерөнхийлөгч буруутай болоод явчихлаа. Энэ явдалд Ерөнхийлөгч ямар ч буруугүй, АН ч буруугүй. Үүнийг би МАН-ын сайтар бэлтгэсэн жүжиг гэж харж байна. Өөрөөр хэлбэл, энэ бол МАН-ын дотоодын зөрчил дээд цэгтээ тулсных. Монгол Улсын стратегийн ордуудыг хувааж авах тэмцэл, албан тушаалын тэмцэл, улс төрийн өшөө авалтууд эцэстээ тулаад ийм асуудалд хүргэсэн гэж би харж байна. Манай АН-ын тэмцэл үргэлж ил байдаг. Бидэнд булаацалдах намын байр байдаггүй, ердөө нэг тамга л бий. Тиймдээ ч бидний бүх асуудал иргэдийн нүдэнд ил байдаг юм" гэлээ.