УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар хуралдлаа.
Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийнх нь саналаар огцруулахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон 13 гишүүн түүнийг огцруулахыг дэмжив.
Харин Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан болон У.Хүрэлсүх нарын хүмүүс дээрх санал хураалтад татгалзсан кноп дарсан байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн гаргасан саналынхаа эсрэг кноп даржээ.