Одоогоос хоёр жилийн өмнө 15 настай охиноо бусдын гарт харамсалтайгаар алдсан Ц.Гончиг өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандлаа. Тэрбээр охин Б-гийнх нь амь насыг санаатайгаар хөнөөсөн хэмээн сэжиглэгдэн Ганцхудагт хоригдож буй Ө.Хэрлэнчимэгийн хэргийг хянаж дуусаагүй байхад ар гэрийнхэн нь удаа дараа уулзсаныг эсэргүүцэж байгаа аж. Түүнтэй холбогдож зарим зүйлд хариу авлаа.
-Та Хууль зүй, дотоод хэргийн яаманд өргөдөл гаргасан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Шалгах шаардлагагүй хэргийг албаар удаашруулж, шүүх хурлыг өчнөөн удаа хойшлуулсны эцэст дахин шалгах шийдвэр гаргасан.
Гэтэл цагдан хорьсон өдрөөс нь Ө.Хэрлэнчимэгийн хамаатан болох Цагдан хорих төвийн эргэлт хариуцсан цагдаагийн ахмад н.Нэргүй, УМБГ-ын тус хорих анги дахь төлөөлөгч, цагдаагийн дэд хурандаа н.Соёлмаа болон ар гэрийнхэн нь түүнтэй байнга уулзаж, мэдүүлгээ яаж өгөх хүсэлтийг зааж, будлиантуулсан байгаа юм. Энэхүү хууль бус үйлдлийг шалгаж өгөхийг ШШГЕГын дарга Ш.Ганхүүд гурван удаа тавьсан.
Зүүн гар талаас эхнийх нь талийгаачийн аав Ц.Гончиг, Ө.Хэрлэнчимэг түүний найз залуу Ж.Очбадрах
Хүсэлтийн дагуу Ганцхудагийн урьдчилан хорих төвд албаны шалгалт хийж, Цагдан хорих төвийн эргэлт хариуцсан цагдаагийн ахмад н.Нэргүй, УМБГ-ын тус хорих анги дахь төлөөлөгч, цагдаагийн дэд хурандаа н.Соёлмаа нарын хууль бус үйлдлийг тогтоосон. Тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг би шаардаж байна. Хэрвээ долоо хоногийн дотор нааштай хариу өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгож, өөрт байгаа бүхнээ шатаах бол но. Энэ талаар маргааш сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Тэндээс тодорхой мэдээлэл аваарай” гэв.
Дашрамд дурдахад, бусдын гарт зүй бусаар амиа алдсан талий гаач Б-ийн аав Ц.Гончигт үнэ төлбөргүй өмгөөлөл үзүүлж буй О.Баасанхүүгийн өмгөөлөх эрхийг түдгэлзүүлэх гомдлыг Ө.Хэрлэнчимэг нарын ар гэрийнхэн Өмгөөлөгчдийн холбоонд тавьсан байна. Ө.Хэрлэнчимэг нарын найман хүнд холбогдох хэргийн дахин шалгах ажил ирэх баасан гаригт дуусах ёстой аж.
Б.Энхмарт