УИХ-ын гишүүн Ш.Адьшаа мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Өчигдөр Сүхбаатарын талбай дээр залуучуудыг хамарсан цуглаан болсон. Тэд хэн нэгэн улс төрчийн захиалгагүйгээр ард иргэд нэгдсэн. Энэ ажиллагаанд оролцож, хамгийн анх талбай дээр гарч ирж үзэл бодлоо илэрхийлсэн хүн бол А.Отгонбаатар гэдэг залуу. Энэ хүнийг миний зөвлөхөөр ажиллаж байгаа талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байна. А.Отгонбаатар миний зөвлөхөөр ажиллаж байгаа нь өчигдрийн жагсаалтай ямар ч холбоогүй
"Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатартай би 10 жилийн өмнөөс найзалж, шударга үнэний төлөө энэ залуугийн хийж буй үйл хэрэгт хамтарч ажиллаж байсан. А.Отгонбаатар сарын өмнөөс надтай уулзаж, эрх баригчдын булхай, нийгэмд болохгүй байгаа бусармаг үйлдлийг илчилсний төлөө маш их дарамтад байна гэж хэлсэн. Цагдаа, тагнуул, хүчний байгууллагын дарамтад байгаа учир хамгаалалтад авч өгөхийг надаас хүссэн. УИХ-ын гишүүн хүнийг хамгаалалтад авах боломж байхгүй. Ганцхан арга боломж нь өөрийнхөө зөвлөхөөр томилж, энэ хүнийг улс төрийн хувьд хамгаалж байна. УИХ-ын тамгын газар ямар улс төрийн агуулгатайгаар миний албан бичгийг олон нийтийн сүлжээнд цацаж байгааг ойлгохгүй байна. Гэхдээ хэн нь авч тавсан нь удахгүй тодорхой болох биз" гэлээ.