Шадар сайд Я.Содбаатар хоёр цагийн өмнө албанаасаа буух өргөдлөө өгсөн. Засгийн газрын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хуульд заасны дагуу Ерөнхий сайд маргааш УИХ, Ерөнхийлөгчид танилцуулсны дараа гарын үсэг зурна. Тийм хэдий ч дараагийн Шадар сайдыг томилохоор хэд хэдэн хүний нэр яригдаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ерөнхий сайдын зөвлөх Ж.Энхбаяр, МХЕГ-ын дарга Т.Гантулга нар дараагийн Шадар сайдад өрсөлдөх бололтой. Юутай ч өмнөх сайд нарын чөлөөлөгдөх хүсэлтийг Засгийн газар баталгаажуулаагүй байхад дараагийн сайд нарын асуудал яригдаж эхэллээ.