Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлнэ хэмээн Хөдөлмөрийн үндэсний намаас мэдэгдлээ. Тус намынхан УОК-ыг цар тахлын үед үргэлж оновчгүй, хүнлэг бус, хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэр гаргадаг гэж үзжээ.
Шаардлагад "Дөнгөж төрсөн нялх биетэй эх ба нярай хүүхдийг коронавирусийн халдвар илэрсэн гэх шалтгаанаар өвлийн хүйтэнд дулаан хувцасгүй, халдвар хамгааллын аюулгүй байдлыг хангалгүй, хүний ёснй хүндлэл үзүүлэлгүй, ачаа бараа мэт тээвэрлэсэн нь байж боломгүй үйлдэл. Удаа дараа хариуцлагагүй байдал, ноцтой алдаа удаа дараа гаргасаар ирсэн УОК-ийн дарга, Шадар сайд Я.Содбаатарыг огцруулахыг Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН)-аас шаардаж байна" гэжээ.