Монгол, Хятадын Консулын XII зөвлөлдөх уулзалт энэ сарын 14-17-нд Бээжин хотод болно. Өмнөх зөвлөлдөх уулзалтаар яригдсан асуудлын хэрэгжилт, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, Монгол Улсын Ззасгийн газар, БНХАУ-ын газар хооронд байгуулах “Ялтан солилцох тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурах процедур, Консулын төлөөлөл зэрэг хоёр орны консулын харилцааны цаг үеийн асуудлаар санал солилцох юм.
ГХЯ-ны Консулын газрын захирал Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНХАУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Я.Ариунболд, БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консул Б.Энх-Амгалан, Эрээн хотод суугаа консул С.Батхуяг нар болон албаны хүмүүс оржээ.