Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын иргэдийн хөрөнгө оруулалттай “Рийчфелд” зочид буудлын эздэд тус дүүргийн Цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тус хэлтсийн ажилтан “Рийчфелд зочид буудлын эзэн солонгосчуудыг бусдын биеийг үнэлүүлэх ажлыг зохион байгуулж, орон байраар хангасан гэсэн үндэслэлээр шалгаж байгаа.
Түүнээс гадна татвартай холбоотой асуудал ч гарч ирж болзошгүй” гэв. Эднийхэн монголчуудад үйлчилдэгг үй бөгөөд тэнд буудалласан солонгосчуудыгаа караокед оруулдаг аж. Гэвч тэр караокед нь 10 гаруй монгол эмэгтэй ширээний үйлчлэгч нэрээр биеэ үнэлдэг байжээ. Тус буудлынхан ийм үйл ажиллагаа явуулаад хоёр жил шахам болж буй гэнэ.
Г.РАВЖАА