Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд хүний амь эрсэдсэн ноцтой хэрэг гарлаа. Тус дүүргийн “Спорт цогцолбор”-ын орчимд баригдаж байгаа барилга дээр уг осол, хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр тус барилгын байрны гуравдугаар давхарт ажиллаж байсан иргэний толгой дээрээс 14 дүгээр давхрын цахилгаан шатны хонгилд байсан өргөгч төхөөрөмжийн хүндрүүлэгч бетон унасан бололтой. Осолд өртсөн иргэнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн ч удалгүй нас баржээ. Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр тухайн барилга дээр ажилчид маргалдаж, зодоон болсон гэнэ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж, Хөдөлмөр хамгааллын дүрмээ сахиагүйгээс хүний амь хохиров уу, зодоон хийснээс хэрэг гарав уу гэдгийг тодруулахаар ажиллажбайна.