1800-1919 тусгай дугаарын утсаар ирүүлсэн прокурор, ажилтны сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээлэл 42,5 хувиар өсжээ.
Иргэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдоос бичгээр болон 1800-1919 тусгай дугаарын утсаар, санал гомдлын хайрцгаар прокурор, ажилтны сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой нийт 279 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн нь өмнөх оноос 24 буюу 8,6 хувиар өссөн байна.
Тусгай дугаарын утсанд ирүүлсэн гомдол өмнөх оноос 63 буюу 42.5 хувиар өссөн байна.
Прокурорын ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэл 41,5 хувиар буурсан байна.
Иргэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдоос гаргасан гомдол, мэдээллийн 24 буюу 15 хувь нь прокурорын ёс зүйн зөрчилтэй холбоотой байна.
Сахилгын шийтгэл оногдуулсан прокурор 26,6 хувиар буурчээ.
Нийт 80 прокурорт сахилгын шийтгэл оногдуулсан нь 26,6 хувиар буурсан бөгөөд 47 буюу 58,7 хувьд сануулах, 28 буюу 35 хувьд албан тушаалын цалингийн хэмжээ бууруулах, 2 буюу 2,5 хувьд зэрэг дэв бууруулах, 3 буюу 3,75 хувьд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулжээ.