"Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-ын тэргүүн Х.Бээжинд Эрүүгийн хуулийн 17.6 буюу "Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх", мөн тус хуулийн 13.14 буюу "Худал мэдээлэл тараах" гэдэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.
Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 04-ны өдөр Х.Бээжинд холбогдох дээрх Эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлджээ. Уг хэргийг удахгүй Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх юм байна.