Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилийн 151 дүгээр ангийн дэргэд зам тээврийн осол болж автомашины хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр буюу нэгдүгээр саррын 11-ний өдрийн 23:59 цагт Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид хүлээн авч 15 км замыг туулан 00:14 цагт очиход “Приус-11” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэгт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны иргэн О /33 настай, эрэгтэй/,О /28 настай, эрэгтэй/ нарын иргэд хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Иймд иргэд жолооч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөн, аюулгүй_байдлаа_ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.