Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хорооны дарга асан Т.Мөнхбаярт Баянзүрх дүүргийн шүүхээс тэнсэн харгалзах ял оноолоо. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-нд олон нийтийн газар нэгэн эмэгтэйг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан учир эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Прокурор түүнд дөрвөн жилийн хорих ял төлөвлөсөн ч Баянзүрх дүүргийн шүүхээс хорих ялыг тэнсэн харгалзжээ. Тэрбээр Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хорооны даргаар 17 жил ажилласан нэгэн юм.
Б.ДУН