Хөл хорио суларч, 18-аас дээш градустай согтууруулах ундаа худалдан борлуулахыг зөвшөөрсөнтэй холбоотойгоор гэмт хэрэг, зөрчлийн тоо эрс нэмэгдсэнийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тухайлбал, эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо огцом өсжээ. Хөл хорио сулрахын өмнөх өдөр буюу нэгдүгээр сарын 10-ны өдөр 86 хүн эрүүлжүүлэгдсэн бол энэ тоо өнгөрсөн шөнө 225 болов. Харин нийт гомдол мэдээлэл 1377, зөрчил 1148, гэр бүлийн хүчирхийлэл 92 бүртгэгджээ.