Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн лхагва гаригийн хуралдаанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх бай гуулахыг дэмжсэн шийдвэр гаргалаа. Шүүхийн Ерөнхий зөвлөл (ШЕЗ)-өөс уг саналыг Зас гийн газарт өргөн барьсан юм. Хуралдаанаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдахад тус шүүхийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газарт оруулахыг салбарын сайд нарт даалгасан байна.
Хуралдаанд Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, ШЕЗ-ийн дарга Ц.Зориг, гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Ганбаяр, тус шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа нар оролцож давж заалдах шатны шүүхийг байгуулах шаардлага болон үүнд шаардагдах төсвийн талаар танилцуулсан байна. Тус шүүхийг байгуулж, ажиллуулснаар хэргийг дагнасан шүүхийн мэргэшсэн шүүгчид хянан шийдвэрлэх боломжтой болж, давж заал дах болон хяналтын шатны шүүхийн давхардал арилж, тухайн шүүхүүд шат шатандаа шүүх эрх мэдлийг бие даан хэрэгжүүлэх боломжтой болох аж.
Захиргааны хэргийн давж заал дах шатны шүүх бай гуулах нь шүүхэд эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд томоохон нө лөө болохуйц асуудал бөгөөд энэ санал УИХ-аар хэлэлцэгдэх шатандаа явж байгаа юм. Дашрамд дурдахад, судал гаа ны дүнгээс үзэхэд Захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн нийт хэргийн 60 орчим хувийнх нь шийдвэр иргэдийн талд гарсан байдаг бөгөөд уг шүүхийн ачаалал жил ирэх тусам нэмэгдэж байгаа.