Нэгдүгээр сарын 11-нээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг нэг шатлалаар бууруулах болсон. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн мэдээлэл өглөө. ААНБ-уудыг нээхийн тулд тусгай түр журам, дүрэм мөрдүүлэх аж. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр
-Бүх төрлийн цахилгаан бараа, тавилга, бөс бараа, хувцас,
-Гар утас, засварын төв,
-Баар, цэнгээний газар
-Аялал, зугаалга
-Өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа
-Шашны зан зүйл
-Цахим тоглоом
-Үсчин, гоо сайхан
-Үйлдвэрлэлийн болон танхимын сургалт
-Саун бассейн
-Цанын бааз
-Урлагийн тоглолт
-Жагсаал, цуглаан, хурим
-Бариа засал, алжаал тайлах төв
-Спортын тэмцээн
-Дуудлагаар гэр цэвэрлэх
-Зочид буудлууд
-Нийтийн халуун ус
зэрэг 18 салбарын үйл ажиллагааг хориглосон хэвээр байна. Харин бусад бүх байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагааг нэгдүгээр сарын 11-ний даваа гаргийн 06.00 цагаас хэвийн горимд шилжүүлэхээр боллоо. Авто машины дугаарын хязгаарлалт хуучинд хэвээр үйлчилнэ. Эцэст нь иргэд, байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын үед дүрэм, журмаа хэр мөрдөж буйг харах юм байна. Улмаар үсчин, нийтийн халуун ус, бараа бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээг долоо хоногийн дараа нээх, эсэхийг шийдэх юм байна.