УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өчигдөр орой телевизээр гарсан Хүүхдийн төлөө хандивын тоглолтыг шүүмжиллээ.
Тэрбээр "Хууль, дүрэм баримталж ажиллах эсэхийг гайхаж байна. Өчигдөр орой монгол даяар найр наадам болох шиг боллоо. Социалист үеийн суртал нэвтрүүлэг хийж, ард иргэдээсээ хандив цуглуулж байна. Ард түмэн чинь хандив өгөх байтугай өнөө маргаашаа яая гэж байгаа. Ийм хачин юмыг хэн бодож олдог юм. Болохгүй байгаа юмыг нухчин дардаг, дуу хоолойг нь боомилдог нийгэм болж байна. Соёлын яам гэж ийм юм байгуулах байсан бол шал дэмий дэмжсэн байна.
Хууль батлахаараа мөнгөний эрх мэдлийг хамаагүй тараагаад өгчихдөг. Мөнгөгүй гэж хэлээд хүмүүсээс хандив цуглуулдаг боллоо. Аймар том баяр боллоо өчигдөр, миний нулимс гарлаа. Миний монгол ийм юм руу явах ч гэж дээ. Хүмүүсийнхээ амьдрал юу болсныг мэдэхгүй байгаа юм уу, юу хийгээд байгаа юм бэ" гэв.