Вьетнам улсын иргэн 28 настай Нагуоен Манх Трун гэгч осгож, өнгөрсөн бямба гаригт амиа алдсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Цагдаагийн ажилтнууд Баянгол дүүргийн XVIII хорооны 67 дугаар байрны авто зогсоолд байсан УНД 84-88 улсын дугаартай машинаас түүнийг олжээ. Тэрбээр согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглээд машинаа дотроосоо түгжсэн байжээ.
Б.ЭНХ