Хаанаас ч очиход ойрхон байдаг болохоор нь дунд сургуульд байхаасаа л Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд очиж ном уншдаг болсон. Анх бүртгүүлэхдээ ногоон өнгөтэй уншигчийн үнэмлэх гардаж байлаа. Харин удсан ч үгүй өнөөх “ногоон” маань пластик үнэмлэхээр солигддог юм байна. Гэтэл нөгөө үнэмлэхээ алга болгочихоод хэд хоног номын сангаар шагайж чадахгүй байсан маань ч тодхон санагдана.
Тэгж байгаад үнэмлэхээ шинээр захиалах мөнгөтэй болоод очтол пластик үнэмлэх ашиглахаа больж, уншигчдаа цахим бүртгэлтэй болгосон байв. Өмнө нь найздаа үнэмлэхээ зээлдүүлж, номын санд “туулайчлуулдаг” байсан маань ийн дуусгавар болсон доо. Учир нь цахим бүртгэлд зураг оруулсан байдаг юм. Түүнээс хойш оюутан байхдаа сургуулийн номын сангаас олддоггүй уран зохиолын ном уншихаар энд үргэлж ирдэг байсан. Гэхдээ сүүлийн хоёр жилийн хугацаанд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сангаар үйлчлүүлээгүй байжээ. Хоёр долоо хоногийн өмнө циркийн хажуугаар өнгөрч яваад ямар ч гэсэн уншигчийн эрхээ сэргээлгэх санаатай номын сангаар орлоо.
Гэтэл хоёр жилийн өмнөх уншигч миний мэддэгээс тэс өөр ертөнц угтаж авдаг юм байна. Суудал гарахыг хүлээн, өлгүүрт дугаарлах хэн ч байсангүй. Мөн надад бүртгэлийн дугаараас гадна шинээр пин код өглөө. Үүдний танхимынхаа талбайг ашиглан угтан авагч болон жижүүрээ суулгажээ. Танхимын баруун гар талд байрлах компьютерт бүртгэлийн дугаараа оруулаад, суудлыг маань төлөөлөх хавчуурга аваад танхимд орлоо. Энэ хавчуурга суудлын тоогоор байдаг учраас уншлагын танхимд хэтэрхий олон хүн ороод суудалгүй болчих вий гэсэн айдсыг мартах хэрэгтэй.
Электрон каталогоос хөгжмийн зохиолтой холбоотой нэг ном шүүж үзээд хуучнаар бол “А” танхим руу орлоо. Хамгийн сүүлд намайг ирэх үед номын сан маань уншигчдад чөлөөт сонголтоор үйлчилдэг болсныг мэдэх учраас үүнд түүртсэнгүй, харин ч таатай байв.
Өмнө нь номын санч ирэхийг хүлээн дугаарлаж, фондноос тэвэр дүүрэн номоо дааж ядан бидэнд хүргэхээр яарах түүнийг хараад өрөвддөг байж билээ. Хайсан номоо олж авчихаад танхимд суух гэтэл номын санч бүсгүй авсан номоо өөрийн нэр дээр бүртгэхийг сануулав.
Энэ нь аль ном эрэлттэй байгаа болон дараа жил ямар төрлийн ном захиалах, ямар мэргэжилтэй хүн номын сангаар үйлчлүүлж байгаа зэрэг нэгдсэн мэдээлэл гаргахад тустай байдаг юм байна. Танигдахгүй болтлоо “өсөж”, өөрчлөгдсөн номын санд удаан суумаар байсан ч зав байсангүй. Гэрээр ном олгох хэсгээс нэг хоногт 300 төгрөгийн төлбөр төлж номоо аваад гарлаа.
НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛОО НИЙТИЙН НОМЫН САНГААС...
Хэд хоногийн өмнө номын санд очиж, дэвшилтэй түргэн үйлчилгээг нь нүдээр үз сэн учраас Д.Нацагдор - жийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санг “Монголын гэгээ” булангаар уншигчдадаа танилцуулах зорилгоор даваа гаригийн өглөө тэнд очлоо.
Энэ удаа би арай илүү сониуч болсон байлаа. Номын сан маань даваагаас баасан гаригт 09.00-20.00 цаг хүртэл, бямба гаригт 10.00-19.00 цаг хүртэл ажиллаад ням гаригт амардаг юм байна. Өмнө нь ням гаригт хүртэл ажиллаж байсан ба хэсэг хугацаанд шөнийн уншлага зохион байгуулдаг байсныг нь саналаа. Үүдний танхимд байрлуулсан дэлгэцээр номын сангийн танилцуулгыг харуулж, өлгүүрийн дэргэд электрон каталог байршуулсан нь таалагдав. Хувцсаа өлгүү - лэхээсээ өмнө хайсан ном маань номын санд байгаа эсэхийг тодруулчихаж болохоор болжээ.
Мөн уншлагын танхимаас гарах хэсэг болон ариун цэврийн өрөөний үүдэнд байрлах хяналтын хаалганы дэргэдэх санамж нь сонирхолтой санагдлаа. Хэрэв санаатай болон санамсаргүй тохиолдлоор гэрээр ном авах хэсэгт бүртгүүлэлгүй ном авч гарч, хаалганы дохиог дуугаргавал 20000 төгрөгийн торгууль ногдуулж, сургууль болон байгууллага руу нь энэ талаар албан бичиг явуулж, нэг сар хүртэлх хугацаагаар номын сангаар үйлчлүүлэх эрхийг нь хязгаарлах аж. Энэ үйлдэл давтагдвал номын сангийн цахим хуудсанд энэ талаарх мэдээллийг байршуулж, самбарт зургийг нь байрлуулах гэнэ.
Сонирхолтой санамж байгаа биз. Орох хаалганы өөдөөс хар - сан хананд Чингис хаанаас эхлээд Монголын бүх хаадын болон үе үеийн удирдагч, Ерөнхийлөгч нарын хөргийг байрлуулжээ. Тэд гээр хөргийн доод талд нийслэлийн Соёл урлагийн газраас олгосон “2008 оны шилдэг байгууллага”, нийслэлийн Хэ рэг лэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын зэрэг хэд хэдэн өргөмжөл байрлуулсан нь нүдэнд туслаа.
Номын сангийн хэсэг ажилтан хамтран иргэдийн амьдралаа дээшлүүлэхэд нь тусалж чадах, тэдний хэрэг цээнд нийцэх тех - нологийг үйлчилгээндээ нэвт - рүүлэх төслийн уралдаант шал - гаруулалтад оролцон шал гарч, Билл болон Мелинда Гейт сийн сангийн санхүүжилтээр өнгөр - сөн дөрөвдүгээр сараас эхлэн хараагүй хүмүүст зориулсан “ДЭЙЗИ” тоон ярьдаг номын төвийг байгуулсан юм байна.
Тэгэхээр энэ номын сан хүүхдийн болон насанд хүрэгчдийн уншлагын танхим, Америкийн соёл мэдээллийн төв, хараа - гүй иргэдэд зориулсан унш - лагын танхимаар дамжуулан хүн бүрт хүртээмжтэй үйлчилгээг хүргэхээр “довтолгож” буй юм билээ. Дашрамд дуулгахад энэ номын сангийн 25 жилийн ойн баярын үеэр “Оюуны банк” гэдэг нэрийг Л.Түдэв гуай хайрлаж, өдгөө номын сан хаягтаа энэ үгийг байрлуулах болжээ.
НИЙТИЙН НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮНЭГҮЙ БАЙХ ЁСТОЙ
Хотын нийтийн номын сангийн талаар сайн мэдэх нэгэн эрхмийн яриаг хүргэе. Анх номын санд хөл тавихад энэ хүн бүртгэн авч, анхны мэйл хаягийг минь нээж өгсөн учраас тухайн үеийн бүх уншигч Бэгзээ ахыг сайн танина. Программ хангамжийн чиглэлээр их сургууль төгсөөд номын санг техник технологийн хөгжлөөс хоцроохгүйн тулд хүчин зүтгэж буй Улаанбаатар хотын нийтийн номын сангийн мэдээллийн технологийн менежер Ж.Бэгзсүрэн “Нийтийн ном сан төлбөргүй байх ёстой юм” гэсэн сонирхолтой өгүүлбэрээр яриагаа эхлүүллээ.
-Саяхан 30 жилийн ойн баяраа тэмдэглэсэн гэл үү ?
-2010 оны аравдугаар сарын 22-нд ойн баяраа тэмдэглэлээ. Өнгөрсөн 30 жилийн түүхээ эргээд харахад номын сан өөрийн байраа алдалгүй, үйлчилгээндээ техник технологийн дэвшлийг нэвтрүүлэн ажиллаж байгаагаар бахархаж болох ч дэлхийн бусад улсын нийтийн номын сантай харьцуулахад өөрчлөх зайлшгүй шаардлагатай зүйл олон байна.
Номын санг номоор төсөөлдөг үе хэдийнэ өнгөрчээ. Нийтийн номын сан бол тухайн бүс нутгийнхаа иргэдийн мэдээлэл авч, чөлөөт цагаа өнгөрүүлж, насан туршийнх нь суралцах хэрэгцээг хангадаг төв байх болжээ. Хүмүүс шинэ техник технологийн талаар хамгийн түрүүнд номын санд ирж мэдэж аваад, хэрхэн ашиглах гарын авлагаа ч эндээс уншдаг байх хэрэгтэй.
Нийгэмд бий болсон шинэ нэр томъёоны талаар номын сангаас ойлгож, лекцэд сууж, бүлгийн уулзалтад оролцдог байх нь олон улсын хэмжээнд жирийн ойлголт болжээ. Бид одоогоор номын санд ирээд ном унших болон мөнгө төлөөд гэр рүүгээ номоо авч яваад унших боломжтой хүмүүст л үйлчилж байна. Гэтэл гаднын жишгээр бол тодорхой хугацаанд гэрээр ном уншихад төлбөргүй байдаг юм билээ. Тухайлбал, уран зохиолын но - мыг 14 хоног, шинжлэх ухааны номыг долоо хоног ч гэдэг юм уу.
Мөн нийтийн номын сангууд тухайн бүс нутгийнхаа иргэдийг төлбөргүй бүртгэж, өөр орон нутгийн хүмүүст төлб өртэй үйлчилдэг байх юм. Харин манайд бүх хүнээс төлбөр авч байгаа. Тэгэхээр Монголд нийтийн номын сан хөгжөөгүй байна. Номын сан хүмүүсийг ирж үйлчлүүл гэж урих бус, гэрт чинь очиж үйлчилье гэдэг байх хэрэгтэй. Мэдээж энэ нь нэг номын сангийн хэрэг бус, тухайн улс орны бодлого байх юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд ч гэсэн хүн бүр мэдээллийг чөлөөтэй олж авах ёстой гэж заасан байдаг.
Тэ - гэхээр Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш энэ эрхийг бүртгэлийн хураамжаар хязгаарлаад байгаа юм шиг санагддаг.
-Хүсэж, зорьж байгаа тань уншигчдынхаа эрх ашгийн төлөө байгаад баяртай байна. Гэхдээ л та бүхэн хараа - гүй уншигчдадаа зориулж уншлагын танхим, студи байгуулсан зэрэг хүртээмжтэй ажил олныг өрнүүлж байгаа байх аа?
-30 жилийнхээ ойн босгон дээр бид дэлхийн нийтийн номын сангуудын хүрээнд зар - лагдсан “Нийтийн номын сан - гуудын шинэчлэлийн хөтөл бөр” төслийн уралдаанд Мон голын хараагүйчүүдийн нийгэм лэг - тэй хамтран хараагүй хүмүүст зориулсан цахим номыг хэв - лэж, үйлчилье гэсэн төслөөр оролцсон.
Төсөл маань шилдгийн тоонд багтаж, өнгөрсөн хавраас хэрэгжүүлж байгаа. Хараагүй хүмүүст зориулсан номоо DAISY технологиор хийж бай - гаа. Хараагүй хүмүүсийн сурч мэдэхийг хүссэн болон ажил - лахад нь шаардлагатай байгаа “Монголын түүх”, “Хүүх дийн уран зохиолын дээжис”, “Дэл - хийн түүх”, “Мас сажистын гарын авлага”, “Хүний биеийн бүтэц”, “Англи хэлний гарын авлага” зэрэг анхны 10 номоо хэвлээд байна.
Дутагдлаа нээлттэй хүлээн зөвшөөрч, амжилтдаа бардамнадагг үй номын сангийн ажилтантай ярилцахад сайхан байсан.
Тэрбээр дэлхийн олон орны номын сангийн жишгийг тайлбарлаж, бид юугаараа хоцроод байгааг хэлж байсан юм. Тэрбээр саяхан Америкийн номын санд дадлага хийгээд иржээ. Энэ талаарх тайлангаа Хотын нийтийн номын сангийн http:// pl.ub.gov.mn/ хаягт байрлуулсан байна билээ. Түүнчлэн энэ цахим хуудас - наас тус номын сангийн номын электрон каталог болон ховор номын жагсаалтыг татан авч ашиглаж болдог юм билээ. Энэ нь ч гэсэн Бэгзээ ахын уншигчдынхаа гэрт хүрч үйлчлэх хүслийн илрэл биз ээ.
Дашрамд дуулгахад энэ номын сангийн уншигчид өдөрт 30 минут үнэ төлбөргүй интернэт ашиглах эрхтэй байдаг. Одоо бүр таны дараа өөр хүн үйлчлүүлэхээр дугаарлаагүй тохиолдолд хугацаагаа сунгаж болдог болсон гэсэн. 450.000 орчим номын фондтой, 450 уншигчийн суудалтай, байнгын 70000 орчим уншигчтай Хотын нийтийн номын сан буюу Оюуны банк хөгжил, дэвшлийг гүйцэхээр довтолгож байгаа нь энэ ээ.
1980 Улаанбаатар хотын нийтийн номын сан байгуулагдав.
1986 Дүүрэг, хороо, улаан булан, Соёлын төв ордны дэргэдэх 15 орчим номын санг нэгтгэн Улаанбаатар хотын нийтийн номын сан дөрвөн салбартай болжээ. 1998 Нийтийн номын сан электрон каталогтой болов.
1999 Уншигчдаа компьютерийн системд бүртгэж эхэлжээ.
2000 Нийтийн номын сан анхны веб хуудсаа нээв.
2002 Уншигчдадаа интернэт хэр хэн ашиглах талаар сургалт явуулж эхлэв.
2004 Америкийн соёл, мэ - дээллийн төв нээлтээ хийв.
2008 Номын санч хүлээлгүй чөлөөт сонголтоор номоо авч уншдаг болжээ.
2009 Уншигч бүр өөрийн гэсэн пин кодтой болов. Энэ нь хэн нэгэн таны нэр дээр аваагүй номыг тань бүртгэж асуудалд оруулахгүй ач холбогдолтой.
2010 Номын санчийн орол цоогүйгээр сонгож авсан номоо өөрийн нэр дээр бүртгэдэг болов.