Ковидтой нь батлагдсан иргэний ойрын хавьтлын хүн халдвар авснаа мэдэлгүй өнөөдөр Баянзүрх дүүргийн хүнсний захаар үйлчлүүлжээ. Тиймээс Баянзүрхийн хүнсний захыг орой тусгаарлаж, худалдагч нараас түргэвчилсэн шинжилгээ авч эхлээд байна. Түүнчлэн тухайн иргэн дээрх захтай ойр байрлалтай Сансарын И-Март худалдааны төвөөр ч оржээ. Тиймээс И-Март дэлгүүрийг тусгаарлаж, ажилтнуудаас ковидын шинжилгээ авсан аж. Улмаар худалдаачдын шинжилгээний хариу сөрөг гарсан ч тэднийг гэрийн хорионд байлгаж, 14 хоног тандалт судалгаа хийнэ гэж эх сурвалж мэдээллээ. Мөн тухайн иргэний байрыг тусгаарлав.