Монгол Улсын Үндэсний статистикийн хороог дэлхийн шилдэг 10 байгууллагын нэгээр тодруулжээ. Нээлттэй мэдээллийн цаг (ODIN: Open data inventory) олон улсын байгууллагаас жил бүр улс орнуудын статистикийн мэдээллийн нээлттэй байдал, хэрэглээ, хамрах хүрээ болон цахим хуудасных нь боловсруулалт зэргийг харгалзан тус үнэлгээг хийдэг юм байна. Манай улс уг үзүүлэлтэд 78 оноо авч, дэлхийд есөд, Зүүн Азийн бүсэд нэгдүгээр байрт шалгарчээ. Өнгөрсөн жил Монгол дээрх үнэлгээгээр дэлхийд XI байрт шалгарч байж. Дээрх байгууллагынхан 187 орны статистикийн мэдээллийг 22 ангилал, шаардлагын дагуу ийнхүү эрэмбэлдэг аж.