НҮБ-ын Хүн амын сангаас Люксенбургийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Ковид-19” цар тахлын үед эмзэг хэсэгт дэмжлэг үзүүлж буй билээ. Энэ удаа тус сангийнхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээг судалж, тэдэнд зориулсан ариун цэвэр, эрүүл ахуйн 400 ширхэг 44.4 сая төгрөгийн өртөг бүхий багцыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүлээлгэн өглөө. Манай улсын хүн амын 3.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Дээрх багц нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст зориулсан сонголттой бөгөөд өмсдөг болон дэвсдэг живх, гар ариутгагч, хуурай, нойтон салфетик, дотуур хувцас, оймс зэрэг байнгын асаргаатай иргэдэд өдөр тутмын хэрэгцээт эд зүйлсийг багтаасан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам уг багцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн хоёр газарт 50, Төрийн бус байгууллагуудад 60, амьжиргааны түвшин доогуур байнгын асаргаатай, хэвтрийн 290 иргэнд тараахаар бэлтгэл ажлыг хангаад байна.